Төрийн ажлын цагийн хуваарийг өөрчлөхөөр төлөвлөж байна

zaluu_54c056d72cc92_1Яам, агентлагууд, төрийн байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар Засгийн газар 2012 онд тогтоосон.

Үүнд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид үзэн Засгийн газарт бичиг явуулсан юм. Энэ дагуу Засгийн газар хуралдаж, нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Одоогоор сургууль, цэцэрлэг, ажлын цагийн хуваарийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа юм байна. Нийслэлийн Засаг дарга албан ёсоор захирамж гаргаагүй байгаа юм.

www.zaluu.com

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …