Баян-Өлгий аймагт УЦС барина

olloo_mn_1421898593_hghgggggggБаруун гурван аймгийн усны эрчим хүчний нөөц бололцоог тодорхойлох, цаашид ашиглах чиглэлээр Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM”компани өөрийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт “Тавалтайн хавцал” хэмээх газар усан цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулаад байна. Энэхүү ТЭЗҮ-ээр Туркийн тал дэвшилтэд технологи ашиглан 88.7 МВт хүчин чадалтай УЦС-ын байгуулах боломжтой гэж үзжээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “ZTM” тус компанийн төслийн зохицуулагч профессор Тургут Озтас болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзан, УЦС-ын ТЭЗҮ-тэй танилцлаа.

Түүнчлэн “ZTM”компани нь Баян-Өлгийн аймгийн Ховд гол дээр УЦС байгуулах ажлыг Монгол Улсын Концессын тухай хуулийн дагуу “барих ашиглах шилжүүлэх” нөхцөлтэй гүйцэтгэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр хүссэн бөгөөд Баруун бүсийн усны эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг компанийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаагаа танилцууллаа.

Эх сурвалж
olloo.mn

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …