Монгол бүсгүй Ой тогтоолтын ДАШТ-ий тэргүүн байр эзэлжээ

574vj3hn3cr1detlhch4ui3u40А.Янжмаа Хятад улсын Хайкоу хотод зохиогдсон Ой тогтоолтын ДАШТ-ий хүний нэр тогтоолтын төрөлд оролцжээ. Тэрээр 218 хүний нэр, царайг 15 минутын туршид цээжилж, 185 хүний нэр зөв тогтоосон амжилтаар алтан медаль хүртжээ. А.Янжмаа хүүхэд байхаасаа Шведэд амьдарч буй тул тус улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцсон байна.

Дэлхийн 14 хэлээр ярьдаг тэрээр тэмцээнд оролцсон багийнхаа гишүүдтэй аваргын цом гардсан байна. Өдгөө тэрээр Стокгольм хотод амьдарч, тэндэхийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж буй аж. Анх АНУ-ын ой тогтоолтын нэгэн аваргын амьдрал, амжилтын тухай өгүүлсэн ном уншсан нь түүнийг тууштай хичээллэхэд их нөлөөлжээ. Тэрбээр Швед улсад ой тогтоолтын тэмцээн болдог талаар интернэтээс судалж, улмаар өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн аж.

А.Янжмаа 10 настайдаа анх франц хэл сонирхож, хэлний курст суралцсан нь өдгөө Швед, Англи, Испани, Итали, Герман, Бразилийн Португаль, Африкийн свахили, Япон, Хятад, Каталан, Папиаменту, Дани, Норвеги зэрэг улсын хэлээр ярьж сурах суурь болжээ. Сүүлийн үед тэрбээр төрөлх монгол хэлээ сайжруулах зорилгоор ном их уншиж байгаа аж.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …