Багануур дүүргийн иргэдийн 77,85 хувь нь санал өгчээ

p19c8qktpa1orf14n1tsu1fv67b2Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал асуулга 2 өдөр үргэлжилж, өнөөдөр 20:00 цагт дууслаа. Нийт санал өгөх ёстой нэрсийн жагсаалтад орсон иргэдийн 77,85 хувь нь буюу 12659 иргэн дүүрэгтээ хот байгуулах санал асуулгад оролцжээ. Хэсгийн хороодууд саналын дүнг тоолох ажил эхэллээ. Маргааш буюу 01 дүгээр сарын 23-ны өдөр 09 цагаас саналын дүн гарна  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …