УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Дараах асуудлыг байнгын хороод хэлэлцэнэ.
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
• “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
• “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
• Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны үйл ажиллагааны тайлан;
• Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын мэдээлэл сонсох;
• “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
• Ажлын хэсэг байгуулах тухай асуудал.
2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
• Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
• “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
• “Оюу толгой ХХК 2012, 2013 оны 1 дүгээр улирлын байдлаар Улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл.
3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
• “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
• “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл.
4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/;
• Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар болон Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай саналыг зөвшилцөх.