Монгол залуус сэтгэдэг, бүтээдэг, нэгнээ тусалж дэмждэг болжээ. Хамгийн сүүлийн жишээ татахад саяхан хэсэг залуу хамтран гудамжинд хог түүж яваа залууг хувцаслаж, ажилтай болгохоор болсон. Тэд нэг ч болов монгол хүнд ирээдүйд итгэх итгэл, сэтгэлийн дэм хайрласан юм. Үүнтэй адил сайхан мэдээг саяхан сонслоо. Монголд анх удаа цахилгаан унадаг дугуй болон мопед үйлдвэрлэсэн“Никель Ганбаа” компанийн залуус нэгэн сайн үйлсийн аяныг эхлүүлсэн байна. Тэд унадаг дугуй үйлдвэрлэх ажлынхаа хажуугаар сүүлийн нэг жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд зориулан дотооддоо тэргэнцэр үйлдвэрлэж байгаа гэнэ. Тус компанийн залуус бүтээгдэхүүнийхээ дээжээс буюу50 ширхэг тэргэнцрийг нэн шаардлагатай иргэдэд нь бэлэглэх аяныг эхлүүлээд байгаа юм. Тэдний санаачилсан аян ирэх сар хүртэл үргэлжлэх аж. Мөн энэ аяныхаа хүрээнд хандивын үдэшлэгийг зохион байгуулахаар болсон байна. Хандивын аянаас олсон ашгаар Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахаар болжээ. Яг л энэ сайхан сэтгэлтэй залуусын адил байгууллага бүр нийгмийн сайн сайхны төлөө нүдэнд харагдах ганц ч болтугай ажлыг зохион байгуулаасай. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэдэг. Сайхан сэтгэлийг хэмжих аргагүй. Сайн үйлсийг мартах боломжгүй. Тиймээс оюунт Монголын төлөө хүн бүр сэтгэл гаргавал ирээдүйд санаа зовох зүйл үгүй юм.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …