ШУТИС-ийг 65 настай оюутан төгслөө

68365750437a0891originalШУТИС-ийн 73 дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээ өнөөдөр болж  1600 оюутан магистр бакалаврын зэргийг гардан авлаа. Энэ удаагийн төгсөлтийн  үеэр  65 настай Н.Нямжав гуай тус БАС-ийн сантехник, инженерийн байгууламжийн мэргэжлээр бакалаварын зэрэг гардан авсан олны анхааралыг өөрийн эрхгүй татсан юм. “Сурахад  оройтохгүй”, “Оюун ухаан тэтгэвэрт гардаггүй” зэрэг үгийг нотлож 65 насандаа их сургууль төгссөн Н.Нямжав гуай 40 гаруй жил дипломат албанд ажиллаж байсан аж. Тэрбээр ШУТИС-ийг МУИС-ийн харьяанд байх үед барилгын мэргэжлээр суралцаж байсан ч  гуравдугаар курсээсээ хаяж Орос, Чэх улсад гадаад харилцааны мэргэжил эзэмшсэн гэнэ.

Санал болгох мэдээ

ХЭҮК-ын гишүүдийн томилгоог хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал …