МАН-ын Эдийн засгийн “шигшээ баг” Хөгжлийн банкыг шалгана

1422328593_screen-shot-2015-01-27-at-11.45.45-amУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банк цаашлаад Монгол банкыг шалгах ажлын хэсэг байгуулах шийдвэр гарсан билээ.

Тэгвэл энэхүү ажлын хэсгийг МАН-ынхан бүрдүүлэх бөгөөд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахлан ажиллахаар боллоо. Тэдний багт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар нараас гадна үе үеийн шилдэг эдийн засагчид, ажил алба хариуцаж байсан хүмүүс, хэвлэл мэдээлэл PR -ын багийн ажилтнууд ч мөн багтжээ.

МАН-аас томилогдсон ажлын хэсгүүд угаас их үр бүтээлтэй ажиллаж зохих үр дүн гардаг бөгөөд өмнө нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэс Таван Толгой ХК-ын үйл ажиллагаанд шалгалт явуулсан бөгөөд “Дэнзэн” хэмээх дуулиан түүнээс эхлэж онц ноцтой олон материалуудыг илрүүлж Шинэчлэлийн Засгийн газрын огцрох нэгэн үндэслэл болж байв.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …