ТЕГ-ынхан АМГ-ын дарга нарын компьютерыг битүүмжилжээ

k1h4kjf3348usl1vrd0g3n3vgТЕГ-ынхан өчигдөр Ашигт малтмалын газарт нэвтэрч удирдлагуудынх нь албан хэрэгцээндээ ашигладаг компьютеруудыг нь битүүмжилсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар АМГ-ын экс дарга Д.Батхуягийн хэрэгт шинэ нөхцөлд байдал илэрснээс ийн шалгах болсон бололтой.

Д.Батхуягийн хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогтой бүлэглэн 2009, 2010 онуудад албан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт 106 тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгон, Ашигт малтмалын газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт буруутгагдагдан шүүхээр шийтгүүлээд байгаа юм.

Анхан шатны шүүхээс түүнд төрийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, чанга дэглэмтэй хорих ангид 6.6 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол Нийслэлийн шүүх түүний ялыг хөнгөрүүлж, 4 жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Харин 2013 оны зургадугаар сарын 19-нд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Д.Батхуяг нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзсэн юм. Гэхдээ давж заалдах шатны шүүхээс ялтнуудад ногдуулсан ялыг хөнгөрүүлсэн нь буруу гэж үзсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж дүгнэж, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгосноос гадна анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.

Мөн хүчингүй болгосон 106 тусгай зөвшөөрлийн тухайд лиценз эзэмшигч компаниуд нь сонгон шалгаруулалтад оролцож лицензээ авах эрх нээлттэй үлдэж байгааг Дээд шүүхийн тогтоолд тусгасан юм.

 

Ц.Сонор

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …