Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх
2. Эрүүл мэндийн тодорхойлолт /Харъяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/ гаргуулсан байна. Гэрлэхийг хүсэгчид дараах шинжилгээг мэргэжлийн эмнэлгийн байгууллагад хийлгэсэн байна. Үүнд:
- Бэлгийн замын халдварт өвчин
- ДОХ
- Сүрьеэ
- Сэтгэц
3. Гэрлэлтээ бүртгүүлэх тухай хамтран гаргасан өргөдөл /маягтаар/
- Гэрлэгсэд өргөдөлдөө:
- Гэрлэхээ сайн дураараа зөвшөөрсөн тухай
- Гэрлэхэд харшлах шалтгаан байхгүй тухай
- Гэрлэхийг хүсэгчид дагавар хүүхэдтэй бол түүнийг төрсөн хүүхдийн адил өсгөж хүмүүжүүлэхийг зөвшөөрөх тухай
- Хүүхдийн овог нэрийг өөрчлөх эсэх тухай зэргийг тусгасан байна.
4. Гэрлэхийг хүсэгчид урьд гэрлэж байгаагүй тухай Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн лавлагаа /Шинэ гэр бүлийн 500,000–ыг авах бол анх удаа гэрлэж байгаа тухай лавлагаагаа канондаж нотариатаар батлуулна./
5. Гэрлэхийг хүсэгчид урьд гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай, эсхүл нас барсан бол нас барсан тухай гэрчилгээ, архивын лавлагаа
6. Гэрлэлтийн гэрчилгээний төлбөр
Гэрлэлтийн гэрчилгээгээ хаяж үрэгдүүлбэл :
Нийслэлд Иргэний бүртгэлийн төв архив, орон нутаг аймгийн ИБМА- ны архиваас гэрлэгснийг бүртгэсэн тухай лавлагаа авч, түүгээрээ оршин суугаа сум, дүүргээс гэрлэлтийн гэрчилгээг дахин авна.