Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсын 3 сая дахь иргэн тодорсныг айлтгалаа

600x600Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр морин цагт буюу 11.40 цагт Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлснийг айлтгав.

Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан монголчууд 3 саяулаа болсныг Төрийн тэргүүнд айлтгалаа. Дүн өвлийн цас бударсан сайхан өглөө, өвлийн адаг сарын шинийн есний балжиннямтай хөх луу өдөр монголчууд 3 саяулаа болсныг айлтгаж байгаадаа бэлгэшээж байна хэмээн тэрээр хэлэв.

Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт  1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна. Монголын 3 сая дахь иргэн Э.Хатанболдын ууган охин болж төржээ. Тус өдөр Монголчууд 181 шинэ иргэнээр бүл нэмжээ. Тэдний дунд нийслэлийн Сүхбаатар дүүрэг, АНУ-д тус бүр ихэр хүүхэд төрсөн байна.

Монголчууд улам олуулаа болохыг бэлгэдэн 3 сая дахь иргэн мэндэлснийг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ.

Монгол Улсын иргэд 1962 онд нэг сая, 1988 онд 2 сая болсон бол ийнхүү 2015 оны 1 дүгээр сард 3 саяулаа боллоо.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …