Хамтарсан зөвлөгөөн хийжээ

25-300x198Хэнтий аймгийн прокурорын газраас Сум дундын 28 дугаар шүүх болон өмгөөлөх зөвлөлтэй хамтран 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

Хамтарсан зөвлөгөөний үеэр сум дундын 28 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, Өмгөөлөх зөвлөлийн дарга болон өмгөөлөгч нар, Аймгийн Прокурорын газрын орлогч болон ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор нар “Шүүх хурал хойшилж байгаа шалтгаан нөхцөл”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлд заасан “Сэжигтнийг баривчлах журам”, 68 дугаар зүйлд заасан “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэсэл, 69 дүгээр зүйлд заасан цагдан хорьж мөрдөх хугацаа түүнийг сунгах журам-ын холбогдох заалтуудыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, Батлан даалтанд байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх зөрчиж буй байдал зэрэг өөрсдийн хариуцсан ажлын чиглэл бүрээр илтгэл тавьж харилцан санал, бодлоо солилцжээ.

Зөвлөгөөнд дээр яригдсан асуудлуудтай холбогдуулан зөвлөмж гарган орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллан дараагийн зөвлөгөөн дээр хэрэгжилтийг нь тооцож хэлэлцэхээр болсон байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …