Гранд мед эмнэлэг ард түмний санал асуулгаар Шилдэг эмнэлгээр шалгарлаа

6030c9971cc55574originalМонголын бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбооноос төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын оны шилдгүүдийг шударгаар тодруулан нийгэмд алдаршуулах зорилготой “BEST OF MONGOLIA” олон нийтийн санал асуулга 2014 оны 12 сарын 1-31-ний өдрийн хооронд нэг сарын хугацаатай явагдаж 2014 оны 12 сарын 31-ны 12 цагт өндөрлөсөн юм. Энэхүү  санал асуулгад 68 номинацид 1300 орчим байгууллага өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч саналыг өгч шилдгүүдийг тодрууллаа.59f9dfbba60863eforiginal

         Оны шилдэг эмнэлэг номинацид Улсын хоёрдугаар төв эмнэлэг, УБ Сонгдо, Ачтан-Элит, Баянгол эмнэлэг гэх мэт улсын болон хувийн бусад эмнэлгүүдэд иргэд санал өгсөн байна. Үүнээс Гранд мед эмнэлэг тэргүүлж 2014 оны шилдэг эмнэлэг боллоо. Гранд мед эмнэлэг нь нуруу нугасны мэс засал, үений мэс засал, үений дурангийн оношилгоо, ерөнхий мэс засал, эмэгтэйчүүд, сэргээн засах уламжлалт эмчилгээ, дүрс оношилгоо, клиникийн лаборатори, дурангийн оношилгоо, диабетийн төв, арьс харшил, нүд, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн мэс засал, шүд, дотрын бүх чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

        Гранд мед эмнэлэг нь оношилгоо, эмчилгээндээ орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник технологийг нэвтрүүлэн олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг тав тухтай тохилог орчинд үзүүлэн ажиллаж байна. Гранд мед эмнэлгийн Монгол – Солонгос эмч нарын хамтарсан баг нуруу нугасны мэс засал, үений мэс заслыг дэлхийн стандартад нийцсэн, ямарч нян бактери нэвтрэх боломжгүй вакуум хагалгааны өрөөнд хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан олон улсын стандартын дагуу амжилттай хийж байна.

Эх сурвалж: Unen.mn

 

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …