Нийслэлд гал түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ

2a0a4b08ba9cf24dbigӨнгөрөгч өдөр нийслэлд гал түймрийн зургаа, зөрчлийн гурав, орон нутагт гал түймэр, зөрчлийн нэг нэг дуудлага тус тус ирсэн байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын задгайд иргэн П-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн долоон албан хаагч ажиллаж, галыг бүрэн унтраасан байна.

Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Баатархайрхан”-ы 9 дүгээр гудамжны 920 тоотод иргэн С-ийн шатаж байсан байшинг Аврах, гал унтраах 35, 63 дугаар ангийн 14 албан хаагч унтраажээ.

Түүнчлэн Чингэлтэй, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт гал түймэр гарсан гэх дуудлага ирж, Аврах ангийн албан хаагчид шуурхай ажиллаж, унтраасан байна.

Эдгээрээс гадна Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн “Хайлааст”-ын 196 тоотод иргэн Б-н байшин шатаж Аврах, гал унтраах 19 дүгээр ангийн зургаан алба хаагч унтраасан ажээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …