Монголын нийт үрсэд зориулан Гандантэгчилэн хийдээс ном хурлаа

7654acf406d510ebefa8028dd49c5270Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран Монгол Улсын гурван сая дахь иргэн болон түүний чацуутнууд, нийт шинээр мэндэлсэн бяцхан үрсдээ зориулан ном хурууллаа.  Тус арга хэмжээнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа болон албаны бусад төлөөлөгчид оролцсон.  Монголын мянга мянган үрс эрүүл энх өсөж том болж, улс эх орны ирээдүй болох зам гэгээн байж, муу бүхэн холуур өнгөрөх, арга билгийг бэлгэдсэн ном хурж байгааг Гандантэгчинлэн хийдийн хамба лам  Д.Чойжамц онцолж байсан. Гандантэгчлин хийдийн лам хуврагууд Монголынхоо хүүхэд багачуудад зориулж “Ногоон Дарь-эх”, “Санжид молом”, “Лхам сахиус”, “Лхагва гаанс” зэрэг ном уншина. Мөн  “Цагаан Дарь-Эх” номыг 3 өдрийн турш унших юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …