СХД-ийн газрын албаны дарга Э.Болорчулуун тамгаа аваад зугтжээ

4Улсын өмчийг хувьдаа завшдаг байдал хэрээс хэтэрснийг илтгэх хэрэг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гарчээ. Зүгээр л нэг хорооны хурган даргаас эхлээд улс төрчид нь хүртэл нь их, бага хэмжээгээр идэж, уудаг байдал шат, шатанд гарсаар.

 Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Э.Болорчулуун нь хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ Зуун модны зуслан дахь 700 м2, Бурхантын аман дахь 10000 м2 болон эхнэр Д.Эрдэнэчимэгийн нэр дээр бүртгэлтэй Зуун модны зуслан дахь 700 м2, Тахилтын 700 м2, Чингэлтэй дүүрэг дэхь үйлчилгээний зориулалттай 450 м2 зэрэг таван байршил дахь газрыг мэдүүлэлгүй нуун дарагдуулсан байна.

Дээрхээс үзвэл тэрбээр газрын албаны даргын албан тушаалаа үнэхээр сайн ашиглаж чаджээ.  Энгийн  иргэд 0.07 га газраа авч чадахгүй зүдэрч явахад газрын албаны дарга 10000 м2 газраас эхлээд эхнэртэйгээ нийлээд тав, зургаан газрыг өөрсдийн нэр дээр авсан байдаг байна. Тэгээд үүнийгээ хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлээгүйгээс нь үзвэл тэрбээр хууль бусаар уг газраа өмчилсөн байх талтай.

Ийм зүйл байж болох уу.

Ганц  газар бус байр, машин, хадгаламж дахь үлдэгдэл мөнгөө хүртэл хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ дурдаагүй байна.

АТГ-аас түүний уг үйлдлийг олж илрүүлэн шалгах болоход тэрбээр тамгаа аваад алга болсон гэнэ.  Тиймээс түүнийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4 дэх заалт буюу  нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах заалтын дагуу хариуцлага хүлээлгэхээр болсон байна. Гэтэл тэрбээр албан тушаалаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөх үед усанд хаясан чулуу шиг алга болоод бараг сар гаруй болж байгаа аж.

Түүнийг хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ өөрийн хувийн өмчүүдийг нуун дарагдуулсан гэх хэрэгт буруутгаж байгаагаас гадна АТГ-ын албан бичгийн хариуг удаа дараа хожимдуулж тус байгууллагын ажиллагаанд саад учруулж, хяналт шалгалтын ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж буйг анхааруулжээ.
Т.Хулан

24tsag.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …