Сар шинээр ном бэлэглэхийг уриаллаа

DSC00476

Бэлэг бэлгийн дээд ном гэгддэг. Сар шинийн баяраар Монголчууд бид дотооддоо биш “Эрээн хотын” хөгжилд хувь нэмэр оруулсаар удаж байна. Жил жилийн цагаан сарын бэлгэнд хямд төсөр, чанаргүй бараа нэгэндээ бэлэглэдэг бол улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед ном бэлэглэхийг уриалсан хэвлэлийн бага хурал өнөөдөр Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд боллоо.

“Номтой нөхөрлөе” клубээс санаачилан  гурав дахь жилдээ  “Бэлэг бэлгийн дээд номыг сар шинээр бэлэглэцгээе”  уриаг дэвшүүлж байна.

“Сар шинийн баяр  дөхөж байгаатай холбогдуулан хүмүүсийн бэлгэнд зарцуулах мөнгөний хэмжээ өндрөөс гадна гадаадын улс оронд шингэдэг учраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжин  дотооддоо хөрөнгө оруулахыг ийнхүү нийт ард иргэддээ уриалж байна” гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр Номтой нөхөрлөе клубын тэргүүн Н.Хүлгэн хэллээ.

Энэхүү уриалгаа  хэрэгжүүлэх  зорилгоор  амралтын өдрүүдэд “Тусгаар тогтнолын ордонд   номын хямдралтай үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Номонд дурлагч залуусын санаачилгыг “Либраль оюуны эмэгтэйчүүдийн сан”-гаас дэмжин ажиллаж байгаа юм байна.

DSC00493

Н.Тилеген

Ugluu-logo20

 

 

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …