Ноён уулын онгодыг сэрээх Монгол зан үйлийн ёслолыг Чингисийн талбайд зохион байгуулав

10961944_769038203184470_134135546_nӨнөөдөр Чингисийн талбайд эх орон, газар шорооныхоо төлөө тэмцсэн жагсаал цуглаан боллоо. Энэхүү үйл ажиллагааг иргэний хөдөлгөөнүүд болон Монголын бөө мөргөлийн төвөөс хамтран зохион байгууллаа.

Монголын цөөхөн онгон дагшин газар орны нэгэн болох Ноён уулын байгаль экологийг эвдэн сүйтгэж, шүншиг нь болсон алт эрдэнэсийг нь ухаж төнхөх хүртэл бодлогыг хэрэгжүүлэхээр улайран зүтгэж, улс түмний маань буян заяа сүлд хийморийг доройтуулан ариун нандин бүхнийг бузарлан гутаах, ахмадууд, эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэлгийг танах, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, газар тариалан, мал аж ахуй, тээврийн салбарыг дампууруулах сэдэл бүхий ард түмнийг илэрхий басан доромжилсон үйл ажиллагаа явуулж байгааг ийнхүү эсэргүүцлээ.

” Хуагчин  удган ” бөө мөргөлийн төвийн тэргүүн, удган Л. Загдаа “УИХ, Засгийн газар нь  Монголын цөөхөн онгон дагшин газар нутгийн нэг болох “Ноён” уулыг эвдэн сүйтгэж ард түмний сүлд хийморийг доройтуулан  бузарлан гутааж, басан доромжилж байна. Тиймээс Мөнх тэнгэрийн зараалаар Ноён уулын онгодыг сэрээх Монгол зан үйлийн ёсоор уг үйл ажиллагааг явуулж байна” гэдгээ хэлсэн юм.

10968010_769038416517782_337876110_n 10967697_769038109851146_1561259668_n 10966642_769038166517807_1606328948_n 10965904_769038159851141_730388039_n 10961944_769038203184470_134135546_n 10961696_769038386517785_1126582240_n 10955983_769038149851142_1362142629_n 10943523_769038343184456_666614211_n 10917673_769038356517788_1874480465_n

Н.Тилеген

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …