Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар 45 гомдол, мэдээллийг хүлээн авав

download_8Авлигатай тэмцэх газар нь 2015 оны 1 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 45 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсан бөгөөд мөн сардаа 24 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна.

Хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, садан төрлийн холбоотой тендерт шалгаруулж гэрээ хэлцэл байгуулсан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив, туслалцаа авсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил түгээмэл илэрч байгаа бөгөөд зөрчлийг арилгуулах, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцуулах чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …