Соёлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

DSC_3018Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2015.02.03/ үдээс хойш хуралдаж Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 2.6 дахь заалтыг “олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн хөтөлбөрийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна”, мөн 1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтыг “ кино театр, үзвэрийн цэгүүдээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернет протколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь тус тус 40 хувиас доошгүй байна” гэж өөрчилснийг дэмжлээ.

Түүнчлэн ажлын хэсгээс төслийн 2 дугаар зүйлийн “ 1 дүгээр сарын 01-ний” гэснийг “09 дүгээр сарын 01-ний” гэж өөрчлөхөөр оруулж ирсэн саналыг “2016 оны 1 дүгээр сарын 01-нээс “ гэж өөрчлөх Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарын гаргасан горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн юм.

 DSC_3025

Үүний дараа “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл танилцуулж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Ингэснээр дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …