Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт байрлалтай 5-6 хаусанд хулгай орж их хэмжээний эд зүйлс, мөнгө, үнэт зүйлс алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.
Энэ хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдүүдийг илрүүлжээ.
Хаусанд амьдардаг иргэд удаан хугацаагаар хотоос гарах, гадаадад явах үедээ гэрээ эзэнгүй орхидог, харуул хамгаалалт хангалтгүй, дохиололгүй зэрэг байдлаас болж эд зүйлсээ алдсан байна.
Хаусанд амьдарч байгаа иргэдийн хувьд үнэт зүйл гэртээ ихээр хадгалдаг, цуглуулдаг, эдлэж хэрэглэдэг ч эдгээр зүйлсийнхээ бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хамгаалах талаар хөрөнгө оруулалт хийдэггүй, үүндээ анхаарал тавьдаггүйгээс ийм гэмт хэрэг гарсан тогтоогдсон учир иргэд та бүхнийг энэ тал дээр анхаарал сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Түлхүүр үггэмт хэрэг Цагдаа
Санал болгох мэдээ
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …