Өнөөдөр Чингисийн талбайд тариалан эрхлэгчдийн трактортой жагсаал боллоо.
Улсын хэмжээнд борлуулагдаагүй 72 мянган тонн улаан буудай байгаа атал Оросын холбооны улсаас буудай импортлохыг эсэргүүцэж ийнхүү жагсаж байгаа юм.
Жагсаалийн гол үндэс нь ОХУ –аас 20 мянган тонн буудай Монголд оруулж ирэх болсонтой холбоотой юм. Одоогийн байдлаар Оросоос 22 вагон буудай орж ирсэн байна. Тариаланчид энэ байдлыг эсэргүүцэж талбай дээр 1 тонн буудай асгаж, буруу бодлого шийдвэр гаргадаг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа, “Монгол Улсын гурилын жилийн хэрэгцээг хангахад 450 мянган тонн улаан буудай шаардлагатай, 100 мянган тонн улаан буудай нэмж хэрэгтэй болсон” гэж хээвнэг импортоор оруулж ирсэнээ хамгаалах тайлбар хийж суугаа “Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайхан нарыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Үр тариа эрхлэгчид гурилын үйлдвэрүүдэд 300 мянган тонн буудай худалдсан ч зарим үйлдвэрүүд улаанбуудайныхаа мөнгийг өгөөгүй байна.
Д.Тэргэл