Авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайлан уулзалт болов

Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайлан сэдэвт уулзалт өнөөдөр /2015.02.04/ Төрийн ордонд боллоо.

DSC_3034Энэ удаагийн уулзалтад АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон төрийн байгууллагуудад авилгын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийх аргачлалын талаар танилцуулав. Төрийн байгууллагуудад энэ төрлийн үнэлгээ хийснээр авлигын эсрэг хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой гэдгийг тэрээр онцолсон. АТГ-аас 2014 онд нийт 124 буюу яам, агентлаг, төрийн өмчит байгууллагууд, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийжээ.

DSC_3033АТГ-ын үнэлгээний тайланг “Онч шийдэл” ТББ гаргасан бөгөөд тус байгууллагын судлаач А.Зоригтбаатар уулзалтын үеэр танилцуулав. Тус ТББ-аас гаргасан тайлангаар Сонгуулийн ерөнхий хороо авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээгээрээ тэргүүлсэн байна. Мөн Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг 7 байгууллагын дундаж үзүүлэлт 2014 онд 60.8 хувь болсон нь 2013  оны тайлангийн дүнгээс 10 пунктээр өсчээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсийн дарга Л.Энхтуяа “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2013-2014 оны тайланд хийсэн товч дүгнэлт” сэдвээр илтгэл тавьсан юм.

Уулзалтын төгсгөлд оролцогчид авлигын эсрэг үйл ажиллагаанд хийдэг үнэлгээний талаар болон авлигын эсрэг үйл ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …