Амьд цэцгийг хэрхэн удаан хадгалах вэ?

-06112014-1415239773-995141605Тун удахгүй гэгээн хайрын өдөр, эмэгтэйчүүдийн баяр гээд үргэлжилнэ дээ. Ертөнцийн амьд сарнай болсон бүсгүйчүүд цэцгэнд дарагдах үе ирлээ. Төрсөн өдөр, тэмдэглэлт ой, хурим, шинэ жил, бүсгүйчүүдийн баяр эсвэл зүгээр л энгийн өдөр ч гэсэн хамаагүй бэлгэнд авсан амьд цэцэгнүүдээ гэртээ тавихад харагдах байдал нь ч, өрөөгөөр нэг тархах үнэр нь ч үнэхээр сайхан байдаг. Харин сэтгэлийг чинь сэргээсэн, анхилуун үнэрт тэр цэцгээ удаан хадгалахын тулд мэдэх ёстой хэд хэдэн бяцхан зүйлс бий.
Үүнд:
1. Цэцгээ аваад аль болох хурдан усанд хий.
2. Ваарандаа бага зэргийн бүлээн ус хийгээрэй. Хүйтэн, крантны ус цэцгийг хурдан үхүүлнэ.
3. Хамгаалах уусмал бэлдэж болно. 1л усан дээр чимх элсэр чихэр, 2-3 дусал цагаан цуу хийхэд хангалттай.
4. Белизна буюу хувцас цайруулагчийг литр ус тутамд амны халбаганы дөрөвний нэг хэмжээтэй байхаар тооцож хийгээрэй. Энэ нь шавьжнаас сэргийлж, бактерийг устгаж өгдөг.
5. Цэцэгний усыг өдөрт нэг удаа солино.
6. Цэцгийг анх вааранд хийхдээ хурц хутга эсвэл хайчаар ташуу тэгш зүсч хийвэл илүү удаан амьдарна.
7. Цэцгэнд орон зай хэрэгтэй. Хэт олон цэцэг нэг вааранд байвал хурдан үхнэ. Тиймээс нэг вааранд 10-аас дээш цэцэг хийх хэрэггүй.
8. Усан дотор нь нэг ширхэг аспирин хийвэл удаан амьдрахад тусална.
9. Нарны шууд тусгалаас хол байлгаж, ваарыг цэвэрхэн байхад анхаараарай.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …