Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун зүгийн нутаг, төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи төв болон говийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл