Санал тоолох төхөөрөмжүүдийг туршина

images (1) Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох төхөөрөмжийг нэг бүрчлэн шалгаж, программчилж, гэрчилгээжүүлээд  сонгуулийн  бүх хэсгийн хороодод хугацаанд нь хүргүүлээд байна.

Сонгуулийн бүх хэсгийн хороод санал тоолох төхөөрөмжийн бэлэн байдал, мэдээлэл дамжуулах хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах, сонгуулийн явц, санал хураалтын дүнгийн талаарх мэдээ, мэдээллийг нийтэд шуурхай хүргэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор төхөрөөмж болгонд  саналын хуудас уншуулж, үр дүнг тулгах  туршилтын ажиллагаа явагдана. Энэ ажиллагаа  өнөөдөр 12.00 цагаас сонгуулийн бүх хэсгийн хороодод нэгэн зэрэг эхэлнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Санал болгох мэдээ

Эрлийз бага насанд МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн хээр даага түрүүллээ

  Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын эрлийз бага насанд 65 хурдан дааганы …