П.Гантулгыг ЕНБД-аар томилжээ

b9e038c492f74142c564b9d5f4c56e15originalАрдчилсан намын дэргэдэх залуучуудын төв байгууллагынхан Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр П.Гантулгыг томилсон байна. Түүнийг жинхлэх асуудлыг удахгүй болох Ардчилсан залуучуудын холбооны бага чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх аж.

П.Гантулга нь 2008-2012 он хүртэлх дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан намын нарийн бичгийн даргын ажлыг хийж байсан намын ажлын туршлагатай залуу боловсон хүчнүүдийн нэг гэж намынхан нь үнэлж байна. Тэрбээр Турк улсад мэргэжил эзэмшсэн, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн Төрийн өмчийн хороо, ХААН банк, Хөдөлмөрийн яаманд ажиллаж байжээ.

www.news.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.11/ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар …