Шилдгийн шилдгийг “Шар доктор” хүртлээ

download“Монголд үйлдвэрлэв, Цагаан сар 2015” үзэсгэлэн худалдаа хаалтаа хийлээ. Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, НЗДТГ-ын хамтран зохион байгуулсан эл үзэсгэлэн  худалдаанд 800 гаруй аж ахуй нэгж оролцож, иргэд нэг тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн талаар зохион байгуулагчид онцолж байв. Тус үзэсгэлэнгийн Шилдгийн шилдэг Гранпри шагналаар “Живэртийн Оргил” компанийн “Шар доктор” брэнд бүтээгдэхүүн хүртлээ.  Тус компанийнхан  2012 оноос хойш жил бүр дунджаар 10000 орчим л шүүс, 500 орчим тос Япон улсад экспортлоод байгаа аж. Харин Тусгай байрны “Өргөмжлөл”-ийг  “Тэсо” корпорацийн “Милко” үйлдвэрийн “Үлэмжийн чанар” сүү тодорлоо. “Милко” үйлдвэр нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох UHT машинаар 1380 С-н температурт сүүгээ ариутган ТЕТРАПАК шугамаар 100 хувь малын цэвэр сүүг савлан ҮЛЭМЖИЙН ЧАНАР нэртэйгээр худалдаанд гаргаад багагүй хугацаа өнгөрч байгаа юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …