Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай тогтоолын төслийг өргөн барив

DSC_6146Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барив.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд зааснаар, Монгол Улсын эдийн засаг 2012 оны сүүлийн хагас жилээс үүссэн төлбөрийн тэнцлийн хүндрэл нь 2013 онд хямралын шинжтэй болж, түүний сөрөг нөлөөлөл 2014 оны туршид үргэлжиллээ. Цаашид томоохон төслүүдийн хэрэгжилт удааширч, гадаад зах зээллэгийн боломж нэмэгдэхгүй энэ хэвээр үргэлжилбэл эдийн засаг хумигдах, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт үргэлжлэн саарах хүндрэл үргэлжилэхээр байна. Иймд тогтоолын төсөлд тусгасан зорилтуудыг 3 үе шаттайгаар 5 жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

DSC_6148(1)Бодлогыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлнэ гэсэн болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …