Нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн II чуулган өнөөдөр болно

ger horoolliin chuulgan Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, газрыг шударгаар хувьчлахын төлөө “Газар хөдөлгөөн” хамтран нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн анхдугаар чуулганыг өнгөрсөн оны 5 сарын 17-ны өдөр зохион байгуулсан юм. Энэхүү чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд II чуулган 06 сарын 21-нд болох гэж байна.

Чуулганд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн 6 дүүргээс сонгогдсон 3000 гаруй төлөөлөгч, албаны хүмүүс оролцох юм. УИХ-ын намрын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдан хэрэгжиж эхэлсэн түүхэн бүтээн байгуулалт болох гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын талаар нийслэлийн удирдлагууд, гэр хороололд оршин суугч иргэдтэй “Монгол бөхийн өргөө”-д чуулж, санал бодлоо нээлттэй солилцоно. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн 12 байршилд хэрэгжих ажлын эхний 6 байршилд бүтээн байгуулалт албан ёсоор эхэлсэн бөгөөд чуулга уулзалтад аж ахуйн нэгжтэй тохиролцон, газраа чөлөөлж, түр орон сууцанд амьдарч байгаа, түүхэн ажлыг дэмжсэн иргэд ч оролцох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа

УИХ, Засгийн газраас Хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэлт болон үнэ өртгийг тогтворжуулах ажлын хүрээнд гурил, …