Бид гурван сая хүнтэй болж, харин өвөрлөгчид 25 сая болжээ

6fd750ace9fbf1bforiginalМонголчууд бид саяхан гурван саяулаа болсон билээ. Харин бидний туурга нэгт өвөрмонголчууд 25 сая хүн амтай болжээ. Албан мэдээлэл сөхвөл 2014 эцсээр Өвөр Монголын байнгын оршин суугчдын хүн амын тоо 25 саяыг давсан байна.
Сэтгүүлч Статистикийн товчооноос мэдээлснээр 2014 оны эцсээр Өвөр Монголын байнгын оршин суугчдын хүн амын тоо 25 саяыг давж, 25.05 саяд хүрсэн ба өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 72 мянган хүн нэмэгдэв.

Өвөр Монгол нь 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн “Хуримласан хоёрын нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэд төрүүлж болох” бодлогыг хэрэгжүүлсэн боловч төрөлтийн түвшин хэт их өссөнгүй, 2014 оны төрөлтийн түвшин 9.31% байлаа. Сүүлийн жилүүдийн төрөлтийн түвшин нь хэт их зөрөөгүй байв. Тэрчлэн Өвөр Монгол нь шинэ хэлбэрийн хотжилтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, 2014 оны эцэс гэхэд бүх Өвөр Монголын хотжилтын хэмжээ 59.5 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 0.8 хувиар дээшилсэн байна хэмээн мэдээлжээ.

А.Гал 

 

 

Санал болгох мэдээ

2025 онд нийслэлд 190 гаруй км авто замыг засаж, шинэчиллээ

2025 онд нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалтын нийт 107 төсөл хэрэгжиж, 190.83 км авто …