Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад хүрэлцэн очлоо

10959996_863681500357517_7934173013238248632_oМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгээр Япон улсад хүрэлцэн очлоо.

Тус улсад хийж буй ажлын айлчлал “Номура Шокэн” компанийн Ерөнхийлөгч К.Нагаитай уулзах уулзалтаар эхэлнэ. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны дэд ерөнхийлөгч К.Яжиматай уулзсаны дараа “Эн Эйч Кэй” телевизэд ярилцлага өгөх юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалд “Монгол Улсын Соёлын элч” өргөмжлөлийг гардуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …