Эмэгтэйлэг байхын эрхэм чанарууд…

pretty-woman-desktop-background-529090Харахад энгийн эмэгтэй хэрнээ, харах тусам харц булаамаар тийм эмэгтэй байдаг даа. Тэдний нууцыг яг одоо дэлгэх гэж байна. Олны дунд сайхан харагддаг эмэгтэйчүүд зүгээр л тэгээд төрчихсөн гэж бодож байгаа бол эндүүрч байна. Тэд эмэгтэйлэг, ялдамхан тэгээд бас гоо үзэсгэлэнтэй болохын тулд багагүй хичээл зүтгэл гаргасан юм шүү.

Уян налархай бай

Бүдүүлэг, эв хавгүй, огцом хурдан хөдөлгөөнтэй байх нь эмэгтэйлэг бус бөгөөд илүү уян налархай байх нь зүйтэй. Жинхэнэ эмэгтэйлэг бүсгүйчүүд бол урсаж хөвж буй мэт уян налархай байдаг. Хэцүү боловч хамгийн чухал зүйлсийн нэг бол үргэлж мөрөө цэх байлгаж, эрүүгээ өргөж явах юм. Уян налархай байна гэдэг нь спортыг үзэн ядаж, явган алхахгүйгээр амьдарна гэсэн үг биш бөгөөд алхахдаа толгойгоо өргөөд, нуруу, мөрөө цэх байлгах зөв хэвшлийг өөртөө бий болгох хэрэгтэй. Биеэ тоож, их зан гаргах болон өгзгөө хаялаж болохгүй. Тэгэхгүй бол хэтрүүлэгтэй бөгөөд хачин харагддаг. Мөн гараа савлахгүй байвал зүгээр.

Ухаалаг, эрч хүчтэй бөгөөд тааламжтай зан чанартай бай

Байнга инээд алдаад байх хэрэггүй. Эс тэгвэл хүмүүс чамаас залхах болно. Оронд нь бусдад инээмсэглэл бэлэглэж, ялдам зан аальтай байгаарай. Хэтэрхий нухацтай байдал гаргах нь бас зохимжгүй шүү. Үргэлж эелдэг найрсаг бай. Бусдад өөдгүй амин хувиа бодсон зан гаргаад байвал жинхэнэ хатагтай байхад чинь саад болох болно. Байнга нүүрэндээ инээмсэглэл тодруулж бусдад туслахад бэлэн байгаагаа харуулж байх хэрэгтэй. Азгүй амьтад гэж боддог хүмүүстэй ч ялгаагүй бүх хүмүүст сайн хандаж бай. Яагаад гэвэл тэд бүгд хүн шүү дээ. Бүгдэд боломж олгох хэрэгтэй. Хэнийг ч тоглоом болон бэлэг сэлт зэргээс хасаж гадуурхаж болохгүй. Амлалтандаа үргэлж хүрч, хов живнээс хол бай. Түргэн ууртай, харамч хахир байлгүйгээр зарим зүйлийг болоогүй мэт тэвчин өнгөрөөж сураарай.

Хэн нэгэн чамаар тохуурхахыг бүү зөвшөөр

Хэрвээ хэн нэгэн чамтай ямар ч шалтгаанаар байсан ёс бус харьцаж, дээрэлхвэл түүнтэй бүү эвлэр. Чамайг үл тоомсорлохыг бүү зөвшөөр. Хэрэв эелдэг өгөөмөр занг чинь чиний сул тал болгон ашиглаж байвал түүнд дахиж өөртэй нь холбогдох хүсэлгүй байгаагаа тайвнаар хэлэх цаг нь болсон байна гэсэн үг. Тэглээ гээд өөдгүй зан гаргавал хүмүүс чамайг хуурамч гэж бодох болно. Хэрвээ хэн нэгэн чамайг доромжлох тохиолдолд хэлэх хэдэн үг бэлтгээрэй. Гэхдээ хэзээд эелдэг байх хэрэгтэйг санаарай.

Романтик бай

Эмэгтэйлэг байна гэдэг нь хайрын романстай нягт уялдаатай. Хайрын тухай зохиол уншиж яруу найргийн сонирхлоо хөгжүүлж бас хайрын тухай дуунуудыг сонсож тэдгээрийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.

Хэрүүл хийхээ зогсоо

Хэрүүл хийх, хашгичих зэрэг нь маш муухай харагддаг бөгөөд хатагтай нарын хийх үйлдэл биш юм. Тэвчихэд хэцүү байх ч, хэрвээ чи эмэгтэйлэг байхыг үнэхээр хүсч хичээж байгаа бол хэрүүл хийх нь хамгийн буруу үйлдэл болно шүү. Найзуудтайгаа хэрүүл хийхгүй байх талаар тохиролцож болно. Амнаасаа гарч буй үгсийг хянаж чадна гэдгээ өөртөө батла. Хараалын үг хэлсэн ч аль болох ойр зуурын хор хөнөөл багатай үгсийг сонгох хэрэгтэй. Тайвшрахыг хичээж бүдүүлэг доромжилсон үгсийг хэлэхгүй байвал зохино. Үүнд хэдий практик хэрэгтэй боловч эмэгтэйлэг бөгөөд жинхэнэ хатагтай болохын тулд хийж буй маш том алхам болох болно.

Сайн ярьж сур

Ярих чадвар бол урлаг юм. Бусад хүмүүс яриаг чинь сонсохын тулд хэнгэргээ ойртуулах эсвэл чихээ дарах биш байхаар зөв ярианы өнгөө олох хэрэгтэй. Дунд зэргийн ярианы өнгө бол хамгийн зөв. Хэрвээ чи хэлэх гэж байгаа үгнийхээ өргөлтийг хэтэрхий хүчтэй дуудаж яривал олон хүн чамайг ойлгохгүй байх болно.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …