“Ноён уулаа аварья” хөдөлгөөнөөс нойтон өлсгөлөн зарлалаа

10961675_773951512693139_58681392_nӨнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Босоо Хөх Монгол” бүлгэм болон “Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөний төлөөл хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлэл өглөө. Энэ мэдэгдэлдээ “бид Монголчуудын төдийгүй дэлхийн соёлын өв болсон түүх дурсгалын үнэт олдворуудаа хамгаалах, эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хадгалан үлдэх, уул ус, гол мөрнөө харийнхны гарт сүйтгүүлэхгүйн тулд бүтэн сарын хугацаанд тэмцсээр байна. Энэ тэмцэл үргэлжилсэн ч эрх баригчид бидний саналыг сонсохгүй өөрсдийн дураар шийдэж Ноён уулыг ухуулах үйл ажиллагааг хийлгэж гэж байгаа учраас өлсгөлөн зарлаж байна” гэдгээ хэллээ. Өлсгөлөнгөө хэлмэгдэгчдийн хөшөөны хажууд өнөөдрөөс эхлэн хийж байгаа бөгөөд 10 хүн нойтон өлсгөлөнгийн суулт хийж байна. Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдэд удаа дараа бичиг хүргүүлсэн боловч одоо хүртэл хариу ирээгүй байгаа гэнэ. Хэрвээ нойтон өлсгөлөнгийн эсэргүүцэл хийгээд тодорхой шийдвэрт хүрч чадахгүй бол дараагийн үе шатандаа орж хуурай өлсгөлөн зарлах болно гэлээ. Мөн “Бид амь насаараа дэнжин тавьж тэмцэж байгаа учраас амь насаа Ерөнхийлөгчөөс нэхэх болно шүү” гэж хатуу сануулсан юм.

Д.Тэргэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …