Гэрийн нөхцөлд сармисны ханд хийж үлгэрийн мэт сайхан үстэй болоорой

Best-Hair-grwoth-products-for-WomenХүний үсэнд тэжээл өгч, эрүүлжүүлж, гялалзуулах ид шид сармисанд байдаг. Сармисны ханд хийж хэрэглэснээр үсний байгалийн өнгийг сэргээж гялалзсан намирсан болгодог. Түүнчлэн сармис нь олдоц сайтай, та бидний өдөр тутмын хүнсний хэрэглээнд ордог, үнэ өртгийн хувьд ч хямд төсөр тул та үсээ арчлах гэж үнэтэй салон, гоо сайхны газрыг зорьж химийн элдэв бүтээгдэхүүнээр үсээ улам хордуулах хэрэггүй шүү.

GarlicCloves

Сармисны ханд бэлдэхэд амархан бөгөөд ус, сармис, өндөг байхад л хангалттай. Бондгор сармисыг хальслаж цэвэрлээд (хумс сармис биш шүү) жижиглэн хэрчинэ.

minced-garlic

Дараа нь 500мл ус буцалгана.

1042_fit512

Ингээд жижиглэн хэрчсэн сармисаа өөр саванд хийж дээрээс нь буцалсан халуун усаа хийж хий орохооргүй сайтар таглана.  Үүнийгээ 24 цаг сэрүүн газар байлгасны дараа сармисны хандыг өөр саванд шүүж авна. 1 ширхэг өндгийг сармисны ханданд хийж автомат холигч эсвэл сэрээ ашиглан өндөгний шар задартал хольж миксэрдэнэ. Ингээд хуурай үстэй байхдаа толгойныхоо хуйхнаас эхлэн түрхэж массаж хийж өгнө.

00

Сармисны хандыг хуйх, үсэнд дуустал түрхэсний дараа гялгар малгай өмсөөд 20-25минут болно. Их удвал хуйх түлэгдэнэ шүү.  Дараа нь массаж хийх маягаар шампунь ангижруулагчаараа угаагаад хүйтэн бүлээн усаар зайлаад л боллоо. Долоо хоногт 1 удаа усанд орохдоо энэхүү аргаар үсээ арчилж байж болно. Эхний угаалтаас л таны үс намирч, гялалзан өнгө орсон байхыг та мэдрэх болно.

эх сурвалж: www.1000jor.mn

 

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …