Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид жагслаа

botanik in hureelen Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид өнөөдөр Сүхбаатарын талбайд жашсаал хийлээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэг газарт “Шүүхийн цогцолбор” барих тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд нийслэлийн засаг дарга цогцолбор барих боломжтой гэж мэдэгдсэн байна. Харин энэ шийдвэрийг эсэргүүцэж Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид төр засгийн удирдлагуудад дуу хоолойгоо хүргэхээр талбай дээр жагслаа.
Жагсагчидтай Шинжлэх ухааны хүрээлэн болоод гадны зарим орны байгууллагууд санал нэгтээ байгаа аж. Өөрөө хэлбэл Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд Монгол улсад ховор, нэн ховордсон ургамлыг тарьж ургуулдаг газар учраас хамгаалах нь зөв гэж үзжээ.

Ugluu.mn

Т.Түвшин

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …