“Нийслэлд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” боловсруулна

p19du81h6k1p7v7601fdvhv011851Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Засаг  даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, дүүргүүдийн замын цагдаа, тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг оролцуулсан хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал АНУ-ын Флорида мужийн “Авто машин ачиж, тээвэрлэх журам”-ыг танилцуулж, тус журамд тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын зөвшөөрөл авах дараалал, хориглох заалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн горим, үнэ тарифийг хэрхэн тусгасан байдгыг тайлбарлалаа. Мөн авто машин ачилт тээвэрлэлтийн одоогийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулж “Нийслэлд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” гаргахаар боллоо. Шинэчилсэн журам нь олон улсын стандартад нийцсэн, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдийн цаг хугацааг хэмнэж эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангасан нэгдсэн зохион байгуулалттай байхаар хийгдэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …