Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр Баянзүрх захаар орж худалдаачидтай уулзлаа. Түүнийг Баянзүрх захад хүрэлцэн ирсэнд худалдаачид анх удаагаа төрийн тэргүүн маань манай захад ирж хуралдаачид бидэнтэй уулзлаа. Хувьтай хүн хурнаар гэж сайхан үг байдаг. Ерөнхийлөгчийг маань ирэхтэй зэрэгцэн тэнгэр хураа хайрлалаа хэмээн билэгшээн угтсан юм. Тус захад худалдаа үйлчилгээ явуулж буй иргэд Ерөнхийлөгчөө дэмжихээ илэрхийлж дээлний шинэ нь хүний хуучин нь гэж ардын маань үг байдаг. Бид таныг дэмжиж байгаа гэдээ төрийн тэргүүндээ дуулгасан. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж худалдаачидтай уулзах үеэрээ худалдаа үйлчилгээ үзүүлж байгаа иргэдээ дэмжих нь төрийн үүрэг. Иймэрхүү битүү захад үйлчилгээ явагдаж байгаа нь үйлчлүүлэгч болон үйлчлэгч нарт хэн хэнд нь хэрэгтэй. Нийслэл болоод олон аймагт битүү зах байдаггүй. Тэгэхээр аймгуудын захуудыг битүүлэх, мөн Улаанбаатарын удирдлагуудтай ярьж байгаад гадаа гар дээрээс худалдаа хийдэг иргэдийнхээ үйлчилгээний нөхцлийг сайжруулъя гэж ярьж байгаа. Тэдгээр хүмүүсийг хөөж туудаг биш тэдэндээ очиж үйлчлэх нь төрийн гол үүрэг гэдгийг онцолж байсан юм. Мөн тэрбээр “би ер нь худалдаа наймаа хийж байгаа хүмүүсийн зовлонг сайн мэдэнэ. Манай хүн чинь 1993 онд ажлаасаа гараад зах дээр хуушуур зардаг байсан юм. Тиймээс та бүхний өмнөөс Засгийн газар, УИХ-д энэ асуудлыг тавьж шийдүүлж чадна гэдийг хэлхэд таатай байна. Зах зээлийн энэ хүнд үед олон түмэндээ худалдаа үйлчилгээ үзүүлж, хоол ундтай нь залгуулж байгаа энэ хүмүүс маань Монгол Улсыг нуруун дээрээ үүрч явсан. Тиймээс бид цаашид тэднийхээ ажиллах орчныг нь л сайжруулахын төлөө санаа тавих ёстой. Дээрээс нь тэдэнд тулгардаг элдэв янзын дарам шахалтыг багасгах нь чухал” хэмээн энэ удаагийнхаа уулзалтыг өндөрлөсөн юм.
Дээлний шинэ нь хүний хуучин нь дээр
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Баянзүрх захын худалдаачидтай уулзсаны дараа Монгол Бөхийн өргөөрүү алхаж тэнд болж буй Нийслэлийн гэр хорооллын оршин суугч иргэдийн II чуулганд оролцсон юм. Нийслэлийн удирдлагууд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар иргэдтэй уулзаж хийж буй ажилд нь иргэдийн оролцоо хэр чухал байгаа талаар ярилцаж байсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг уулзалтад хүрэлцэн ирсэнд иргэд ихэд талархан хийсэн ажлаа гүйцээхийг нь түүнд сануулж байлаа.
Аль 2000 оны эхээр Үүл баатараар ахалуулсан хэсэг залуус газар хөдөлгөөн байгуулан газрыг иргэдэд шударга хувьчлах асуудлыг тухайн үеийн төр засгийн удирдлагуудад тавьж байсан юм. Тухайн үед түүний газрыг нь иргэдэд өмчлүүлчих юмсан гэсэн мөрөөдөл төдий байсан зүйл өдгөө ажил хэрэг болж иргэн бүр өөрийн эзэмшлийн газартай болсныг Ерөнхийлөгч энэ үеэр дурсан сайн санасан бүхэн бүтдэг гэдэг нь харагдаж байна. Монголын ард түмэн гайхалтай зөн билэгтэй ард түмэн. Өнгөрсөн жилийн сонгуулиар ардчилсан нам олонх болж ардчилсан нийслэл, ардчилсан засгийг байгуулж ажлаа хийгээд үр дүнгээ эхнээсээ үзээд явж байна. Бид өмнө нь хөдөлгөөн гэж ярьдаг байсан бол энэ хөдөлгөөн маань их бүтээн байгуулалтын хувьсгал болон хувирчээ. Энэ их бүтээн байгуулалтын хувьсгал улс орон даяар явагдаж байна. Хотын гэр хорооллыг байшин хороолол болгож сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвтэй ирэгдийн тав тухыг хангасан орчин үеийн хот болгохоор нийслэлийн удирдлагууд маань зүтгэж явна. Би иргэдтэй уулзахдаа гурван зүйл хэлж байгаа. Та бүхэн маань сонголтоо хийхдээ нэгт эхлээд улс ороноо бодоорой. Хоёрт ажил амьдралаа бодож сонголтоо хийгээрэй. Гуравт гэр бүлээ бодож сонголтоо хийх хэрэгтэй гэж. Улс орноо бодож сонголтоо хийгээрэй гэдэг маань бид өнгөрсөн хугацаанд олон зүйл шийдсэн ч дахин шийдэх асуудал цөөнгүй байна. Бид төмөр замаа дахин шинэчлэх хэрэгтэй. Төмөр замаа шинэчилж хос төмөр замтай болчихвол манай улсын эдийн засаг хэд дахин өсөх боломжтой. Мөн цахилгаан станцуудаа хурдан барих хэрэгтэй байна. Бидэнд нүүрс, нар, салхи нь байна. Цахилгаан станцыг яаж л бол яаж барих бүх боломж нь байна. Бид шаардлагатай газрууддаа цахилгаан станц барьчих юм бол хамгийн хямд үнтэй цахилгаан хэрэглэдэг улс болоход ойрхон байна. Мөн бид ойрын хугацаанд өөрийн гэсэн шатахуунтай болох хэрэгтэй. Нүүрснээс шатахуун гаргах бүрэн боломж бидэнд бий. Энэ асуудлаар хоёр жилийн өмнөөс ХБНГУлстай хамтран ажиллаж өнөөдөр үйлдвэрийнхээ шавийг тавих хэмжээнд хүрчихэж. Нүүрснээс шатахуун гаргах нь газрын тос боловсруулахаас хямд өртөгтэй байдаг. Энэ бүхнийг цогцлоон бүтээхийн төлөө би Засгийн газар, УИХ, нийслэлтэйгээ хамтран ажиллана. Бидний ажил иргэдрүүгээ чиглэсэн байх болно. Хотын дарга санаачлан Засгийн газын дэмжиж буй ажлыг би дэмжин удахгүй зарлиг гаргана. Тэр нь юу вэ гэхээр төсвийн мөнгөөр гаднаас янз бүрийн бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг байдлыг болиулах юм. Дотооддоо үйлдвэрлэсэн цемент, төмөр хийцээр барилгаа баръя. Монгол оёдолчдынхоо хийсэн хувцсаар ажилчидаа хангаж, монголын хөрсөнд ургуулсан ногоогоор ард түмнээ хангая гэж байгаа юм. Иймэрхүү байдлаар бид төсвийн мөнгөөр гаднаас бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байдлыг таслан зогсоох болно. Ингэж чадвал асар олон ажлын байр бий болж ард иргэд маань ажлын байраар хангагдах юм хэмээсэн юм.