Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 тоот захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж, буухиа автобус явуулж эхэлсэн. Энэ хүрээнд Дэнжийн 1000, Нарантуул зах руу 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 1, 7, 8-ны амралтын өдөр буухиа автобус явсан бөгөөд 2 дугаар сарын 14, 15-ны амралтын өдөр Дэнжийн 1000 руу М:28, М:33, М:36, М:42 чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ. Мөн Нарантуул худалдааны төв рүү 10, 11, 12, 14, 16 цагаас Орбит, Нарангийн гол, Тахилт, Улаан хуаран, Шархад, Бэлх, Чингэлтэй, Дэнжийн 1000, Яармаг, Нисэх, Баянхошуу, Ханын материал чиглэлийн буухиа автобус явах бол 11, 12, 13, 15, 17 цагт Нарантуул захаас автобус явна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.