Амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаараар хязгаарлах түр зохицуулалт үйлчилнэ

p19e06r4o6r9r119sqbc1uun19tt2Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг тул нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргаж, баярын өмнөх гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгой ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийж байгаа. Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол хязгаарлал тогтоосон бүсэд 2 дугаар сарын 14-ний Бямба гарагт, авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол  2 дугаар сарын 15-ны Ням гарагт өглөөний 10.00 цагаас 20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд авто  замын хөдөлгөөнд оролцоно. Мөн түр зохицуулалтаар Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байгаа. Энэ хугацаанд гэр хорооллоос Нарантуул Олон улсын худалдааны төвийн чиглэлд буухиа автобус иргэдэд үйлчилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн …