“Маршал Х.Чойбалсан 120” үзэсгэлэнгээ дэлгэлээ

0d9a37d7810c8745f614b340c285a373БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан“Маршал Х.Чойбалсан-120” үзэсгэлэнг Монгол цэргийн музейд энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө түүний гүйцэтгэсэн үүрэг, намтар түүхийг сурталчлах зорилготой энэ үзэсгэлэнд БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн амьдрал, үйл ажиллагаанд холбогдох эд өлгийн зүйлүүдийг дэглэн үзүүлэхээс гадна нэрт уран бүтээлчдийн туурвисан уран зураг, хөрөг зураг, нэхмэл, хатгамал болон уран баримал зэрэг өмнө нь үзэгч олны хүртээл болж байгаагүй бүтээл дэлгэгджээ. Тодруулбал, маршалын ЗХУ-д тус бүр 5000 ширхэг үйлдвэрлэгдэж байсан хөрөг болон гэрэл зургууд үзэсгэлэнд анх удаа дэглэгдэж буйгаараа онцлогтой юм.

Үзэсгэлэнгийн эхлэл хэсэгт Маршал Х.Чойбалсангийн 1944 оны маршалын ёслолын дүрэмт хувцас, Маршал сэлэм барьсан уран зургийг байрлуулж, 1939 оны Халын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан анги, дивизүүдийн байлдааны улаан тугуудийг хүндэтгэлтэй залж, түүний өмнө маршал Х.Чойбалсангийн босоо барималыг байрлуулсан.

b5799e526eb0809256a5ee10b86d10feҮзэсгэлэнгийн дараагийн хэсэгт Маршал Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан маршалын ёслолын сэлэмийг байрлуулж, “Эрдэнийн Очир” нийгэмлэгийн тэргүүн С.Түвдэндоржийн хувийн цуглуулгын дээжсээс дэглэн үзүүлж, үзэсгэлэнг баяжуулжээ. Үзэсгэлэнгийн төв хэсэгт Маршал Х.Чойбалсангийн албан тасалгаандаа хэрэглэж байсан ширээ сандал, хувцасны өлгүүр, 1944 оны загварын маршалын ёслолын мундир, албан тасалгаандаа байх үеийг илтгэсэн хөрөг зураг зэргийг байрлуулж дэглэн үзүүлсэн байна. Үзэсгэлэнгийн төгсгөл хэсэгт Маршал Х.Чойбалсангийн түүхэнд холбогдох гэрэл зургийн цомог, эд өлгийн зүйлийг дэглэн үзүүлж уран зураг, хатгамалыг тавиурт байрлуулсан юм. Энэхүү үзэсгэлэнд төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн хүрэлцэн ирж дурсамж яриа дэлгэн, санал сэтгэгдэлээ хуваалцсан юм.

241ae8ebf7f384cacce08b9df79db051

 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …