Модель Б. Борголжин: Би гаднаа ч дотроо ч сайхан байх ёстой гэж үздэг

32_4e1189b0a05eb9ae314e0071a5ad37ff7f201419Валентайны өдрийг тохиолдуулан загвар өмсөгч Б. Борголжинтой түүний дуртай дотуур хувцасны тухай ярилцлаа. Б.Борголжин одоогоор Сингапур улсад суралцахын зэрэгцээ тэндхийн нэр хүндтэй, томоохон агентлагт моделоор ажиллаж байгаа юм.

-Эмэгтэйчүүд яагаад гоёмсог дотуур хувцасанд дуртай байдаг юм бол?

-Эмэгтэйчүүд дотуур хувцасанд дуртай гэдэг нь нууц биш. Эрчүүд дотуур хувцастай эмэгтэйг харах дуртай ч  үүнээс ч илүү бүсгүйчүүд сайхан дотуур хувцас өмсөөд сэтгэл хангалуун байдаг гэж боддог. Би сайн дотуур хувцас өмсөх дуртай, яагаад гэвэл секси мэдрэмжийг мэдрүүлдэг. Юу өмссөнөө мэдэж буй учир илүү өөртөө итгэлтэй болж ялдам байдлыг мэдэрдэг юмуу даа. Энэ л бүсгүйчүүд бид яагаад дотуур хувцасанд дуртай байдгын  нэг шалтгаан нь байх.

-Бүсгүйчүүд хайртай залуудаа зориулж дотуур хувцасаа сонгодоггүй гэж үү?

-Биеийг тань төгс болгож харагдуулах дотуур хувцас нь өөр хэн нэгэнд ч мөн секси мэдрэмжийг төрүүлнэ л дээ.  Хайртынхаа хүсэлд нийцэхээр секси дотуур хувцас өмсөх нь эмэгэйчүүдэд ердийн л зүйл. Харин гэгээн хайрын өдөр, хурим эсвэл романтик үдшийг хосоороо өнгөрүүлэхдээ ердийнхөөс ч илүү үзэсгэлэнтэй байх хэрэгтэй.

-Валентайны өдрөөр өөрийг чинь гайхшруулсэн сюрприз юу байсан бэ?

-Тухайн үед манай найз залуу миний галбир, мэдрэмжинд яг тааруулж дотуур хувцас сонгож бэлэглэсэн нь намайг маш их гайхшруулсан. Тэр үүгээрээ намайг сайн мэддэг байсныг харуулж чадсан.

-Лаума брэндийн дотуур хувцасыг  яагаад сонгож хэрэглэдэг вэ?

-Сайн чанарын материал, тор, тууз нь тухайн дотуур хувцасыг улам гоёмсог, тансаг болгодог. Дээр нь мэдээж таарамж. Лаума брэндийн дотуур хувцас энэ бүгдийг илэрхийлдэг. Ихэнх эмэгтэйчүүд тачаангуй эмэгтэй байхдаа дуртай. Бид хумсаа будаж, оо энгэсэг түрхэж, тансаг үнэртэн цацаж, хатагтай шиг хувцасладаг ч өөрийгөө хүндэлдэг эмэгтэй хүн болгон чанартай, гоёмсог дотуур хувцасанд илүү ихээр дурладаг гэж боддог. Би гаднаа ч дотроо ч сайхан байх ёстой гэж үздэг. Тэгж байж л бүхэлдээ эрхэмсэг эмэгтэй гэдгээ мэдэрдэг.

     Гэгээн хайрын өдрөөр өөртөө болон хайртдаа Лаума брэндийн дотуур хувцасаар бэлэг бариарай.  Хэрвээ та бүсгүйдээ ямар дотуур хувцас таалагдахыг мэдэхгүй байгаа бол манай салбар дэлгүүрүүдэд бэлгийн кард худалдаалагдаж байна.

download

 Дотуур хувцас: Lauma

Загвар өмсөгч: Б. Борголжин

download (1)

Салбар 1: Зайсан Скуэр худалдааны төвийн 2-р давхарт

download (2)

 Салбар 2: Макс Молл худалдааны төвийн 3-р давхарт Лаума брэндийн шинэ салбар нээгдсэнтэй холбогдуулан хямдралтай, урамшуулалт худалдаа мөн явагдаж байна.download (3)

Холбоо барих утас: 99082485

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …