“Хүннү Эйр” Хөвсгөлийн нислэгээ түр зогсоов

7ca3e3540643e377big“Хүннү Эйр” компани Хөсгөлийн нислэгээ түр зогсоохоор болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймаг нь Улаанбаатар хоттой засмал замаар холбогдох болсон тул агаарын тээврээр зорчих иргэдийн тоо эрс багассан байна. Тиймээс ирэх сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл гурван сар түр зогсолт хийх болсон байна.

Сүүлийн үед Хөвсгөл аймгийн нислэгийг баруун аймгийн нислэгтэй хамт хийж байсан бөгөөд Мөрөн хотын иргэд нийслэл рүү автомашинаар зорчих нь нэмэгдэж байгаа тул тус компани эрсдэлд орохгүйн тулд нислэгээ зуны жуулчид ирэх хүртэл буюу 6 сар хүртэл түр зогсоож байгаа ажээ.

эх сурвалж: www.shuurhai.mn

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …