Х.Монголжин охины гэр бүлд гурван өрөө байр бэлэглэлээ

10991224_786629358073193_7281722759244271609_nМонгол Улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас тодорсон. Тэгвэл өнөөдөр 3 сая дахь иргэний гэр бүлд хүндэтгэл үзүүлж аймгийн Засаг даргын шийдвэрээр 3 өрөө байр бэлэглэлээ. Шинэ байр хүлээлгэн өгөх арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, аймгийн Засаг дарга Б.Бадраа, ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулга болон бусад албаны хүмүүс оролцов.

10384359_786628711406591_9219815334642661480_nМөн 3 сая дахь иргэн Х.Монголжинд сайн сайхныг хүсч УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан нар 3 сая төгрөгийн мөнгөн урамшуулал өгсөнийг холбогдох албаны хүмүүс гардуулж өгсөн бол Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас Х.Монголжинг “Даланзадгад сумын Хүндэт иргэн”-ээр өргөмжилж гэр бүлд нь 2 сая төгрөгийн батламж гардуулсан юм.

3 сая дахь иргэнд шинэ байр гардуулан арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Б.Бадраа, Э.Хатанболдын гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөж охиноо эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй сайн хүн болгон өсгөхийг захисан юм.

10958726_786628738073255_7522396086279885155_n 10980740_786628491406613_971206901643663823_n 10991232_786628974739898_9202660155496135955_n

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …