Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн

4dde9ba935faab13originalНутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 12-17 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голынсав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 5-7 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг79 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …