Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дундговь аймгийн улсын сайн малчдад шагналыг нь гардууллаа

3ee9f2680b7ce10dc1fbed2d7f1cd9cb2014 онд малын тоо 51,9 сая болж, өмнөх оныхоос 6,8 саяар өсч малчин өрхийн тоо 2007 оноос хойш 9 жил дараалан буурсан үзүүлэлттэй байсан бол энэ жил 150 орчим мянга болж, өмнөх оныхоос 4,4 мянгаар нэмэгдлээ. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтыг Засгийн газар үнэлж морин жилд ”Улсын сайн малчин”-аар 70 малчныг шалгаруулсан юм.

Дундговь аймгаас улсын сайн малчин зургаа тодорсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдгээр малчдад өнөөдөр цол тэмдгийг нь гардуулж, баяр хүргэлээ.

4bb05008e2654855afb762054fb474af 88a87b7c4c2ee8ca809353a78b08d977 de86657bdc2544a5a4573f27704b66aa

 

Улсын сайн малчин Д.Дашжамц, Б.Жаргалсайхан, Б.Адъяадорж, Б.Цэндбаяр, Ш.Мишигтаяа, Л.Эрдэнэбаяр нарт “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр гарсан бодлого, шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлж, байгаль цаг уурын эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж, нутаг орон, айл саахалтынхаа малчин түмэнд үлгэр дууриал болж байгаа Танай гэр бүлийн малч ухаан, хуримтлуулсан туршлага нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлж, “УЛСЫН САЙН МАЛЧИН”-аар шалгаруулав” гэсэн өргөмжлөл гардуулж, цол тэмдгийг нь зүүж өгөөд ирж буй хонинд жилд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

8afaca3b2f5162ed8f7af79393419c55

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …