Эрэгтэй хүүхдийн гадна бэлэг эрхтэнийг хамгаалж байдаг арьс 3 нас хүртлээ эргэхгүй байх нь эмгэг биш.Бэлэг эрхтэн,түүний толгой хөгжин томорч,арьс сунахад чөлөөтэй эргэх болдог.Харин бэлэг эрхтэний арьсны сүв сорвижихж,нарийсанаас эргэхгүй болохыг умруу гэнэ.Умруу нь төрөлхийн хийгээд хожмын байна.
Шалтгаан: Бэлэг эрхтэний толгой гэмтсэн,үрэвсэнээс болж хамгаалалт арьстайгаа наалдаж,улмаар арьсны сүв сорвижин нарийсах:үрэвслийн улмаас бэлэг эрхтэний хамгаалалт-арьсны уян харимхай чанар муудаж,холбогч эд болон сорвижих:удамшлын зэрэг шалтгаанаас үүдэн умруу үүснэ.
Шинж тэмдэг: Тээрхийн арьс хойшоо шамрахгүй байхын зэрэгцээ шээхдээ дүлнэ,уйлна,боовоо барьж сандчина,бүрэн шээдэггүй,шээс нарийн,тасалдаж,зарим үед дусагнаж гарна.Шодойн арьс,толгой хоёрын завсар өнгөртөж,нян үржих таатай нөхцлийг бүрдүүлэх тул үрэвсэлт эмгэгээр хүндэрнэ.Арьсны сүвээр идээ гарч,цавины тунгалгын булчирхай цочиж,халуурч болно.
Эмчилгээ: Гурваас доош насны хүүхдийн умрууг яаран эмнээд байх шаардлагагүй.Эл насны хүүхдийн умруу физиологийн байх учир аяндаа эдгэнэ.Харин эрүүл ахуй,халдвар хамгааллын дэглэм сайн сахиж байх ёстой.Гурваас дээш насны хүүхдэд эхлээд эмийн эмчилгээ заавал хийнэ.Эмийн эмчилгээ зөв хийснээр шодойн арьсны уян харимхай чанар сайжран зөөлөрч сунана.
Эцэг эхчүүдийн анхааралд: Хүүхдийг усанд оруулах бүрдээ тээрхийн арьсыг шамлан угааж байх хэрэгтэй.