ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.02.17/

0-aaaalogo_shine2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Томуу томуу төст өвчин:

Нийслэлийн ЭМБ-ын амбулаторийн үзлэг, түргэн тусламжийн дуудлагын мэдээ:

Нийслэлийн хэмжээнд нийт амбулаторийн 71,936 үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй оношилогдсон 5,404 тохиолдол байсан ба нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж, өмнөх 7 хоногийн дунджаас 0.4 хувиар нэмэгдсэн байна.

Дүүргүүдийн хувьд өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад Багахангай дүүрэгт 12 хувь, Налайх дүүрэгт 1.5 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 0.6 хувь Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд 0.5 хувь, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд 0.3 хувиар тус тус өссөн байна. Нийт өвчлөгсөдийн 76.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1,327 дуудлага ирүүлсний 482 тохиолдол буюу 36.3 хувь нь ТТТӨ гэж оношилогдсон байна.

Эх сурвалж: НЭМГ

Агаарын чанарын төлөв:

Хүхэрлэг хий (SO2), РМ10 болон РМ2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) өмнөх оны мөн үеэс буурсан, азотын давхар исэл (NO2) өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн байна.

0 huns 1

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын гэр хороолол болон автозам (Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам) орчим агаар “Маш их, “Их” болон“Дунд зэргийн” бохирдолтой, орон сууцны хороололд “Дунд” болон “Бага зэргийн” бохирдолтой байлаа.

Эх сурвалж: Агаарын чанарын алба

Цаг агаарын мэдээ:

•18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. •Салхи 18-нд Алтайн уулсаар, 19-нд баруун зүгийн нутгаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ

•20-оос ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Эх сурвалж: ОБЕГ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …