Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг баталлаа

p19eb2ut7c1h1q1vc512801gm6f4s2Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулав.
Энэхүү хөтөлбөр нь Улаанбаатар хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлэхэд орчны таатай уур амьсгал бүрдүүлэх, хөрс цаг уурын нөхцөлд тохирч ургах чадвартай тэжээлийн ургамлыг нутагшуулж, малчид, фермерүүдийн идэвхи оролцоонд тулгуурлан бэлчээрийн менежментийг шинэчлэх зорилготой. Хөтөлбөрийг Ногоон тэжээл үйлдвэрлэлд бэлчээрийн шинэ менежмент, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Малчид фермерүүдийн хоршоодыг байгуулах, Хөтөлбөр хэрэгжих газарт загвар аж ахуй болон сургалтын төвийг цогцоор байгуулж ажиллуулах, “Техник дундын үйлчилгээний төв”-ийг бий болгох гэсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг хөтөлбөр нь Улаанбаатар хотоос баруун хойш 70 км зайд орших Нарийны хөндий дахь Мухарын ам, нийслэлээс зүүн хойшоо 45 км зайд орших Улиастайн аман дахь Баянголын ам  гэсэн 2 байршилд хэрэгжих бөгөөд 2015-2020 он хүртэл үргэжлэх юм.
Тус хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн мал аж ахуйг эрчимсэн байдлаар хөгжүүлэх таатай орчин бүрдэх, мал аж ахуйн бэлчээрийн даац, ашиглалт сайжрах, малаас авах ашиг шим, сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ өсч, хүн амыг эрүүл хүнсээр хангах хангамж нэмэгдэх, бэлчээрийн талбайгаа шинэ технологиор тарималжуулах иргэн, аж ахуйн нэгж, хоршоод шинээр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хэлж байв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p19eb2ut7c1268fe711er1degitp4

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …