Амьжиргааны баталгаажих төвшин доогуур айлуудад нүүрс тараалаа

e5ac9e53c431f29a7f25e2f86232c0feМонголын Залуучуудын Холбоо хоёрдугаар сарыг “Хайрын сар болгон зарласан. Энэхүү хайрын сарын хүрээнд олон олон ажлыг санаачлан зохион байгуулж байна. Хайрын сар олон хүнд хайрыг мэдрүүлэхийг зорилго болгож 1-р долоо хоногийг “Найз нөхдийн хайр”, 2-р долоо хоногийг “Хосуудын хайр”, 3-р долоо хоногийг “Гэр бүлийн хайр”, харин 4-р долоо хоногийг “ Эх орноо хайрлах хайр” хэмээн хувааж тодорхой ажлуудыг  хийж  байна. Энэ удаад  “Гэр бүлийн хайр”-ыг түгээх зорилготойгоор нийслэлийн дөрвөн дүүргийн 60 гаруй айл өрхөд нүүрс тараах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү буянтай ажлыг “Шарын Гол” ХК дэмжиж хамтран ажиллаж байгаа юм. Сар шинийн баяр хаяанд ирж хүн бүр л халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, дутагдах зүйлгүй шинэ сараа угтахыг  хүсч буй энэ үед амжиргааны баталгаажих төвшин доогуур айл өрхүүдэд жаахан  ч гэсэн  тус болох үүднээс ийнхүү нүүрс тарааж байгаа гэнэ.

e21a2b8532d8a4083398e98a08fff827

Өнөөдөр Баянзүрх дүүргээс эхлэн Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 60 гаруй айлд тус бүр 10 шуудай нүүрсийг цагийн хуваарийн дагуу тараах юм. Буяны үйлсэд олны тус багаддаггүй шиг залуусын чин сэтгэлийн тус олон айлыг халуун дулаанаар  гэрэлтүүлж, халуун дотно уур амьсгалыг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …